Вакцины 3 дахь тунд 6409 иргэн хамрагджээ

Орон нутагт | Төв
sarantsetseg@montsame.mn
2021-09-27 15:21:03

Төв /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 47 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 8299 боллоо. Үүнээс Зуунмод суманд 22, Бүрэнд 8, Баянчандманьд 5, Сүмбэрт 5, Заамарт 4, Баянд 2, Баяндэлгэрт 1 тохиолдол батлагджээ.

Орон нутагт 8475 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 6876 өвчтөн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийт 32 хүн нас бараад байна. Тусгаарлан ажиглах байранд иргэдийг тусгаарлаагүй бөгөөд гэрийн ажиглалтад 1689 иргэн байна.

Вакцинд хамрагдалт аймгийн хэмжээнд эхний тунд 59553, 2 дахь тунд 56644, 3 дахь тунд 6409 иргэн тус тус хамрагдаж, нийт вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн тоо 122606 боллоо.

 

 

Холбоотой мэдээ