Нэгдүгээр эгнээний зөрчлийг хянана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-01 11:51:37

Нэгдүгээр эгнээний зөрчлийг байнга хянаж, торгох, машиныг нь ачих арга хэмжээ авна гэдгээ ЗЦГ-аас анхааруулж байна.

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. Энэ сарын 29-ний байдлаар зөвхөн Энхтайваны өргөн чөлөөнд нэгдүгээр эгнээнд зорчсон нийт 202308 зөрчил бүртгэгдэж торгуулийн хуудас илгээгдсэн байна. Мөн нэг өдрийн дотор  2757 тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээнд явж дүрэм зөрчжээ. Иймд Нийслэлийн Замын цагдаагийн газраас жолоочдыг цаашид нэгдүгээр эгнээнд машинаа байршуулахгүй байхыг анхааруулж байна. хэрэв нэгдүгээр эгнээнд машинаа тавих, эзгүй орхих тохиолдолд торгох болон машиныг нь ачих арга хэмжээ авах юм байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд