Сүүлийн 24 цагт 2184 тохиолдол бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2021-09-26 12:08:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас танилцуулснаар, өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд 2184 шинэ тохиолдол бүртгэгдэж, 6933 хүн эдгэрсэн байна.


Нийт халдварын 1066 нь Улаанбаатар хотод, харин орон нутагт 1118 тохиолдол батлагдсан бөгөөд энэ хугацаанд 17 хүн Ковид-19” халдварын улмаас нас баржээ. Энэ нь коронавируст халдвар манай улсад анх илэрснээс хойш уг өвчнөөр нас барсан хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдрийн нэг болж байна. Тодруулбал, өчигдөр хамгийн олон буюу 18 хүн, энэ оны 7-р сарын 3-нд мөн 17 хүн нас барсан тухай ЭМЯ-наас мэдээлж байсан юм. 



Холбоотой мэдээ