Сомали улсад сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа театрт кино үзүүлжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-09-24 13:51:47

МОГАДИШО. /BBC/. Иргэний дайны хөлд олон жил нэрвэгдсэн Сомали улсад сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа театрт кино үзүүлжээ.


Киног нийслэл Могадишо хотод орших Үндэсний театрт өндөр харуул хамгаалалтын дор гаргасан байна.  


Театрын захирал лхагва гарагт болсон нээлтийн үеэр “өнөөдөр Сомалийн ард түмний хувьд түүхэн өдөр болж байна” гэжээ.


Сомалийн Үндэсний театрыг Хятадын инженерүүд 1967 онд барьжээ. Хятадын удирдагч Мао Зэдуний бэлэглэсэн уг театрыг 1970-80-аад онд Сомалийн соёлын хөгжлийн чухал хөдөлгүүр гэж нэрлэдэг байв. Гэсэн хэдий ч 1991 онд иргэний дайн эхлэхэд хаагдаж, нийслэлийн төлөө тулалдаж байсан хээрийн командлагчдын бааз болгон ашиглаж байжээ.


Эвдэрч сүйрсэн театрыг засварласны дараа лхагва гарагт дахин нээсэн байна. Лхагва гаргийн орой уг театрт Сомалийн найруулагч Ибрахимийн богино хэмжээний хоёр киног үзүүлсэн байна. Театрт анх удаа Сомалийн найруулагчийн киног гаргаж байгаа нь энэ юм. 


 


Холбоотой мэдээ