Усны ослоос аврах ажиллагааны сургалт болов

Орон нутагт | Дорнод
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-04 15:31:08

Дорнод аймгийн Онцгой байдлын газраас усны ослын үеийн аврах ажиллагааны дадлага сургуулилтыг 3 хоногийн турш “Казахын нуур” дээр хийв.

Уг арга хэмжээний зорилго нь амралт зугаалга, зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан усны ослын үед ажиллах уснаас аврах ажиллагааны техник багаж, хэрэгслийн бэлэн байдал, усчин аврагчидын усны мандал дээр аврах ажиллагаа гүйцэтгэх, гүний шумбалтаар эрэн хайх, аврах ажиллагааны гүйцэтгэх багаж хэрэгслийг ашиглах чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн юм. Баянтүмэн сумын нутаг "Казакын нуур"-ын сургалтад тус албаны 11 албан хаагч 06 дугаар сарын 29-ны өдрөөс энэ сарын 02-ны өдрийг хүртэл 3 өдрийн турш дадлага хийлээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ