Туркт 104.6 сая орчим тун вакцин тарьжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
anudaritsagaan@gmail.com
2021-09-18 16:04:03

АНКАРА. /Anadolu/. Турк улсад иргэдийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн вакцинжуулж эхэлснээс хойш 104.6 сая орчим тун вакцин тарьсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.


Тодруулбал, 52.5 сая орчим хүн коронавирусний эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн бол 41.7 сая гаруй хүн вакцинд бүрэн хамрагджээ. Улсын хэмжээнд насанд хүрсэн хүн амын 84.58 хувь нь вакцины эхний тунд хамрагдсан байна. Түүнчлэн 9.7 сая гаруй хүнд вакцины гурав дахь тунг тарьжээ.


Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлэлд дурдсанаар, сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 27692 тохиолдол шинээр илэрч, 237 хүн коронавирусний улмаас нас баржээ. Мөн хугацаанд 341854 хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулсан байна.


Коронавирусний халдвар дэлхийн 192 улс оронд бүртгэгджээ. Одоогоор дэлхий даяар нас баралтын тохиолдол 4.67 сая гаруйд хүрч, халдварын 227.3 сая орчим тохиолдол бүртгэгдсэн гэж АНУ-ын Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэлд харуулжээ. 

 

Холбоотой мэдээ