"Авьяаслаг Америкчууд" шоуны шинэ улирлын ялагч тодорчээ

Дэлхийд | Соёл урлаг
anudaritsagaan@gmail.com
2021-09-17 16:45:02

ЛАС-ВЕГАС. /CNN/. "Авьяаслаг Америкчууд” шоуны 16 дугаар улирлын ээлжит ялагч тодорчээ. Өдгөө 35 настай илбэчин Дастин Тавелла лхагва гаргийн орой АНУ-ын алдарт шоуны шинэ улирлын ялагчаар тодорсон бөгөөд нэг сая ам.долларын шагнал хүртсэн байна.


Тэрбээр "Авьяаслаг Америкчууд" шоунд түрүүлсэн гурав дахь илбэчин болж буйгаараа онцлог юм. Шоуны хоёрдугаар байрт агаарын гимнастикч Эйдан Брайант орсон бол комедиан Жош Блю гуравдугаар байрт шалгарчээ.


Шоуны ялагч эдгээр хүмүүсийн хэн нь ч болсон бай би тэдний өмнөөс маш их баяртай байх байсан. Учир нь тэд бүгд үнэхээр гайхалтай авьяастай хүмүүс учир үүнийг хүртэх эрхтэй гэж бодож байна. Мөн Дастин Тавеллаг хамгийн их санал авсанд би маш их баяртай байна" гэж тус шоуны шүүгч Хайди Клум шоуны дараа “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Холбоотой мэдээ