Хууль сурталчлах аян өрнүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-04 12:52:58

Дорноговь аймгийн Тахарын албанаас ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хүүхдүүдэд тахарын албаны үйл ажиллагааг танилцуулах, сургууль төгсөж байгаа хүүхдүүдэд мэргэжлээ сонгоход нь туслах, тахарын албыг сурталчлах зорилгоор “Тахархүү” аяныг зохион байгуулжээ.

Мөн Тахарын албаны тухай хууль, гэрч хохирогчийг хамгаалах тухай  хуулийг  сурталчлах аяныг зургадугаар сарын 02-ноос долдугаар сарын 02-ныг хүртэл зохион байгуулсан байна. Тус аймгийн Тахарын алба нь байгуулагдаад хоёр жил болж буй бөгөөд Дорноговь, Говьсүмбэр аймаг бүхэлдээ харьяалагддаг.

Энэ хугацаанд тухайн тойргийн Тахарын алба  үйл ажиллагаагаа жигдрүүлэх, зэвсэг тусгай хэрэгслээр хангах, хуульд заасан үндсэн чиг үүргээ бүрэн биелүүлэх зэрэг ажлыг хийсэн аж. Мөн Тойргийн хэмжээнд шүүгч болон шүүгчийн аюулгүй байдал, шүүгчийн  ажлын байрны аюулгүй байдлыг хангах ажлыг 100 хувь хангаж ажиллажээ.

Тахар нь “Хөө хуяг” гэсэн утгатай бөгөөд тухайн үеийн тахарууд хошуу тамга ноёдод хэрэгтнийг албадан авчирдаг байв. Тахар нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогчийг хамгаалах, яллагдагч,ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан ялтныг эрэн сурвалжлах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ.

Мөн улс дамнасан ялтныг гадаад улсад шилжүүлэх, шилжүүлэн авах үйл ажиллагааг ч тэд хариуцдаг  аж. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ