Алтанбулаг дахь чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Улаан-Үд хотод энэ сарын 15-нд айлчлав.
Шадар сайд Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга В.Б.Цыбикжаповтой уулзаж, Монгол, Оросын харилцааны чухал хэсэг болох бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, үүний дотор ОХУ-тай хил залгаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь эдийн засгийн чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх, хил орчмын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ярилцаж, санал солилцлоо.
Энэ жил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Буриад Улстай хамтран соёл, шинжлэх ухааны хэд хэдэн ажил зохион байгуулж байгаа талаар В.Б.Цыбикжапов дурдав.