Халдвар авсан дөрвөн хүний биеийн байдал нэн хүнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-09-16 14:04:26

Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 135 тохиолдол бүртгэгдэж, батлагдсан тохиолдлын тоо  6454 болоод байна. Нийт өвчлөгсдийн 4095 нь Улаангом сум буюу аймгийн төвийнхөн байна.

Аймгийн хэмжээнд 1463 хүн эмчлүүлж байгаагаас 4 хүний биеийн байдал нэн хүнд, 28 нь хүнд, 88 хүний бие хүндэвтэр, үлдсэн нь хөнгөн байдалтай өвджээ. Коронавирусний халдварын улмаас 10 хүн эндээд байна.

Харин сүүлийн 24 цагт 131 иргэн эдгэрснээр нийтдээ 5021 хүн эрүүл болжээ. Тусгаарлах байранд хүнгүй, гэрийн тусгаарлалтад 1227 хүн байна.

Холбоотой мэдээ