Цагдаагийн алба хаагчдад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-09-16 09:26:24
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Засаг дарга цагдаагийн алба хаагчдад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүллээ.
Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын үйл ажиллагааны Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд дээрх дэмжлэг болох 13 сая 500 мянган төгрөг өгчээ.
Засаг дарга Р.Сэддорж ард иргэдийн амар тайван, аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнд баярын мэндийг өргөн дэвшүүлээд, 27 алба хаагчид магистрын сургалтын төлбөрийн дэмжлэг, амжилт бүтээл дүүрэн ажилласан 5 алба хаагчийг аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр шагнаж урамшуулав.
Холбоотой мэдээ