Бүх нийтийн амралтын өдрүүдэд хилийн боомт хэвийн ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын "Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу энэ оны сүүлийн хагас жилийн хугацаанд хэрхэн ажиллах талаар дипломат шугамаар харилцан тохиролцжээ.
Тус тохиролцооны хүрээнд, Монголын талын баярын өдөр /Бүгд Найрамдах
Улс тунхагласан өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар
тогтонолоо сэргээсэн баярын өдөр/-үүдэд хилийн Булган-Такашикэн,
Булган-Лаоемяо, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал,
Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг зэрэг хилийн авто замын
боомтуудыг ажиллуулахаар боллоо.