Улаанбаатарт 31-33 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-07-04 07:55:07

 Төвийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи баруун өмнөөс 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 24-29 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 33-38 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 31-33 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 22 градус дулаан, харьцангуй чийг 32 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

Холбоотой мэдээ