Зэвсэгт хүчний 2021 оны аварга шалгаруулах тэмцээн эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-08 17:04:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 2021 оны аварга шалгаруулах цэргийн 3 төрөлт, цэрэгжлийн буудлага, туухай өргөлтийн тэмцээний нээлт энэ сарын 6-нд болов.


Тэмцээнийг нээх үеэр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг хэлсэн үгэндээ, “Энэ жилийн хувьд зохион байгуулж буй эдгээр уралдаан, тэмцээн нь өмнөх жилүүдийнхээс онцлогтой бөгөөд дэлхийн нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд сахисны үндсэн дээр баг тамирчдын эрүүл мэндийг сахин хамгаалах, түүний зэрэгцээ уг тэмцээнд оролцогчдоос тэсвэр хатуужил, авхаалж самбаа, байнгын бэлтгэл сургуулилтыг шаардсан хүнд сорилтын үед зохион байгуулагдаж байна. Нөгөө талаас энэхүү тэмцээн нь олон ой, түүхэн тэмдэглэлт баяр тохиосон жил болж буй учир улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болох байх” хэмээн онцлов.


Энэхүү тэмцээнийг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Хужирбулан дахь сургалтын төвд зохион байгуулж байгаа юм. Мөн туухай өргөлтийн тэмцээнийг Зэвсэгт хүчний хэмжээнд цахим хэлбэрээр зохион байгуулах ба энэ нь холбоо, мэдээллийн технологийн давуу байдлыг бүрэн ашиглах, цаашид энэ хэлбэрээр уралдаан, тэмцээнийг зохион байгуулах боломжийг тодорхойлох ач холбогдолтой аж.




Тэмцээнд  оролцож буй тамирчдын дотор олон улсын хэмжээний мастер 3, спортын мастер болон дэд мастер тус бүр 10 гаруй, цэрэгжлийн спортын мастер 30 гаруй, цэрэгжлийн спортын зэрэгтэй тамирчин 50 орчим байна. 

Холбоотой мэдээ