АНУ-ын бүх цэрэг Афганистаныг орхин явсан болохыг нотолжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-08-31 11:23:20

ВАШИНГТОН. /Newsweek/. АНУ Афганистанаас бүх цэргээ татаж, 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараахан эхлүүлсэн цэргийн ажиллагаагаа дуусгасан болохыг Пентагон нотоллоо.


“Афганистанаас цэргээ гаргаж, Америкийн төдийгүй бусад орны иргэд, түүнчлэн эрсдэлд орсон афганчуудыг нүүлгэн шилжүүлэх цэргийн ажиллагаа дууссаныг зарлахын тулд би өнөөдөр энд байна" гэж АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын дарга, генерал Кеннет Маккензи даваа гарагт Пентагонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Маккензигийн хэлснээр, энэ нь "2001 оны есдүгээр сарын сарын 11-ний халдлагын дараахан эхлүүлж, 20 шахам жил үргэлжилсэн дайн төгссөн" гэсэн үг юм.


Тэрбээр мөн АНУ-ын Зэвсэгт хүчний оролцоотой Афганистан дахь дайн дууссан боловч тус улс үлдсэн иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулахыг хичээх болно гэж онцлон тэмдэглэсэн байна. 


АНУ-ын цэргийн тээврийн хамгийн сүүлчийн нисэх онгоц наймдугаар сарын 30 -ны үдээс хойш АНУ -ын Зүүн эргийн цагаар 15 цаг 29 минутад Хамид Карзайн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрчээ.



Холбоотой мэдээ