Агаар бохирдуулагч эх үүсвэрийн 10 хувь нь тээврийн хэрэгслээс үүсэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаар бохирдуулагч эх үүсвэрийн 10 хувь нь тээврийн хэрэгслээс үүсдэг байна.
Нийслэлд 2019 онд 586 866 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бол өнгөрсөн онд 621 939 болж нэмэгдсэн нь өмнөх онынхтой харьцуулахад 5.9 хувиар өсжээ.
Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн насжилтыг сүүлийн найман жилийн дунджаар харвал, 78.2 хувь нь 10 болон түүнээс дээш, 12.3 хувь нь 7-9 жил, 5.8 хувь нь 4-6 жил, 3.6 хувь нь 0-3 жилийн насжилттай байна.
Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг багасгахын тулд шатахуун бага зарцуулдаг машин, сайн чанарын түлш хэрэглэх, нийтийн тээврээр үйлчлүүлэх, хосолмол хөдөлгүүрт, хийн түлшээр явдаг автомашины хэрэглээг дэмжих, цахилгаанаар ажилладаг нийтийн тээврийн унааг нэмэх, есөөс дээш жил болсон автомашиныг аль болох ашиглахгүй, хүчтэй мотортой автомашин хот дотор унахгүй байхыг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас зөвлөжээ.