Орон нутгийн тохиолдлын удирдлагын тогтолцооны чадавхыг сайжруулах сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-08-28 19:59:15

Завхан/МОНЦАМЭ/. Өнөөдөр тус аймагт Монгол Улсын шадар сайдын тушаалаар ажлын хэсэг ажиллалаа гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

-“Ажлын хэсэг “Коронавируст халдвар (Ковид-19) явцын үнэлгээ хийх, Орон нутгийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны чадавхыг сайжруулах, ажлын байран дах сургалтыг зохион байгууллаа. Ажлын хэсгийг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулан МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ДЭМБ-ын суурин төлөөлөгч  Др. Сергей Диордица, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин тандалт судалгааны асуудал хариуцсан зөвлөх, доктор А.Амбасэлмаа нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Энэхүү сургалтад аймгийн ЗДТГ, аймгийн Шуурхай штаб, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын Eрөнхий газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, МУЗН-ийн албан хаагчид оролцлоо. Энэхүү уулзалт, хэлэлцүүлэг нь үндэсний болон орон нутгийн түвшинд коронавируст халдварын цар тахлын хариу арга хэмжээний явцын үнэлгээг олон салбарын төлөөллийг оролцуулан зохион байгуулж, хариу арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэх зорилготой юм” гэв.


Холбоотой мэдээ