Сэлэнгэ аймгийн ногоочид талбай, асарын түрээс төлөхгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-08-23 15:08:22

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн ногоочид талбайн (асар) түрээс төлөхгүй төмс, хүнсний ногоогоо худалдан борлуулахаар болжээ.

Сэлэнгэ аймгийн үржил шимт хөрсөнд тарьж ургуулсан экологийн цэвэр, төрөл бүрийн шинэ хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа нийслэл Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү Сэлэнгийн ногоон өдрүүд буюу “Алтан намар” шинэ ургацын төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа, энэ сарын 15-аас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зохион байгуулах  юм. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн тариаланчдадаа талбайн түрээс төлөхгүй байдлаар худалдаа үйлчилгээ эрхлэх газрын асуудлыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам шийдвэрлэж өгсөн байна. Тодруулбал Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тусгаар тогтнолын талбай (Хуучнаар Ялалтын талбай), мөн Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Барилгачдын талбай зэрэг байршлуудад худалдан борлуулж буй иргэд дээрх хөнгөлөлтөд хамрагдах ажээ. Иймээс дээрх байршлуудад төмс, хүнсний ногооны худалдаа гаргахыг хүссэн тариаланчид Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын мэргэжилтэнтэй холбогдох юм байна.  

Холбоотой мэдээ