Өнөөдөр дархлаажуулалтын 60 цэг ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-19 10:37:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод явуулын 1, суурин 59 цэгт 68 багийн 494 эмч, ажилтан ажиллаж, 5324 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.


Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 600, II тунд 2079, III тунд 266, нийт 2945 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Үүнээс 20 жирэмсэн эх, 12-17 насны 771 хүүхдэд дархлаажуулалтын эхний тунг, 43 жирэмсэн эх, 2076 хүүхдэд давтан тун хийсэн байна.


Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот бүлгийн буюу 3907 (32.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 71.520 (80.5 хувь), 16-17 насны 28.384 (83.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдлаа.


Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд:



Холбоотой мэдээ