Сэлэнгэ аймагт нийт батлагдсан тохиолдол 3822 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-08-16 22:56:31

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 82 сорьцод PCR шинжилгээ хийхэд 52 эерэг тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 3822 боллоо. Эдгээр тохиолдлууд нь Сүхбаатарт 10, Алтанбулаг, Баруунбүрэн, Баянгол , Ерөө, Бугант, Жавхлант, Орхонтуул, Рашаант, Сайхан, Хүдэр, Цагааннуур сумдад тус тус батлагджээ.

Батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд байгаа аж. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 26 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ. Мөн аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 11 тасагт 253 батлагдсан тохиолдол, 23 ойрын хавьтал хамт эмчилгээ, хяналтад байна. Мөн 11 суманд 198 тохиолдол өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж байгаа ажээ. Эдгээр тохиолдлоос жирэмсэн найман эх, 0-17 насны 38 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нэн хүнд байхгүй, хүнд тав, хүндэвтэр 12 тохиолдол тус тус эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ