Хавсарсан хүнд өвчний улмаас дахин хоёр иргэн нас барсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-08-15 21:41:44

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сүүлийн 24 цагийн мэдээгээр Сэлэнгэ аймагт 190 сорьцод PCR шинжилгээ хийхэд 49 эерэг тохиолдол батлагдлаа. баржээ. Мөн хавсарсан хүнд өвчний улмаас дахин хоёр иргэн ковидын халдвараар өвдөж нас барсан байна.

Дээрх батлагдсан тохиолдлын 14 нь аймгийн төв Сүхбаатар суманд байгаа бөгөөд тус суманд нийт тохиолдол 934 боллоо.   

Батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд аж. Мөн энэ хугацаанд аймгийн хэмжээнд 45 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 11 тасагт 242 батлагдсан тохиолдол, 22 ойрын хавьтлын хамт эмчилгээ, хяналтад байна. Мөн 11 суманд 187 тохиолдол өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтанд эмчлэгдэж байгаа аж. Ковидын тасагт эмчлүүлж буй иргэдийн 5 нь жирэмсэн эх, 37 нь 0-17 насны хүүхэд байна. тус тасагт хүнд гурав, хүндэвтэр 12 тохиолдол тус тус эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ