Олимпын тамирчдын сүүлийн хэсэг маргааш эх орондоо ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" олимпод оролцсон Монгол Улсын баг тамирчдын сүүлийн хэсэг маргааш эх орондоо ирнэ гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.
Монголын багийн гишүүд Олимпын тосгоноо орхин одоогоор Яизү хотноо очжээ. Маргааш чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчид, МҮОХ, БТСУХ-ны ажилтнууд болон сэтгүүлч нарын 43 хүн эх орондоо ирэх юм. Тэд 23.00 цагийн орчим Токиогийн нислэгээр Улаанбаатар хотод газардах аж. Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт Японд үлдэж, Хоккайдод бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх юм байна.