Сайхан-Овоо суманд "Хог ангилан ялгах" төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-08-10 12:08:24
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын төвийн өрхүүд хогоо ангилан, ялгах боломжтой боллоо.

Тус суманд ОНХС-ийн  хөрөнгөөр хог ангилан ялгах төслийн тендер зарлаж,  "Арцат-Алтай" констракшн ХХК  29,325,00 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа юм.

08 дугаар сарын 09-нөөс сумын төвийн 195 өрхийг хогийн савжуулах ажил ийнхүү эхэлж байгаа ба иргэдэд хогоо зөв ангилан ялгах зааварчилгаа өгчээ.

Өрх бүр хогоо шил лааз, цаас, хуванцар гэсэн 3 төрлөөр ангилан ялгах ба ангилсан хогийг хогийн машинаар тээвэрлэн авчирч, жижиглээд контейнарт төвлөрүүлэн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ