ТОП-20 индекс өнгөрсөн 7 хоногоос 6.25 хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-09 15:59:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, 50,224,585,771.21 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: 65 компанийн 6.9 сая ширхэг хувьцааг 1,423,041,157.21 төгрөгөөр арилжсан байна.




Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 





Багцын арилжаагаар өнгөрсөн 7 хоногт 14.2 сая ширхэг компанийн багцыг нийт 1,149,642,252.85 төгрөгөөр арилжжээ.




Компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ЕТТ (Эрдэнэс Тавантолгой) долларын 30 ширхэг бондыг 3,000 ам.доллараар арилжсан байна. Мөн 12 ширхэг компанийн бондыг 12,00,000 төгрөгөөр арилжив. 

Хөрөнгийн биржид шинээр бүртгэсэн “Мандал ассет менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Мандал Ирээдүйн өсөлт” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан нь анхдагч зах зээлийн арилжаагаар олон нийтэд санал болгосон 47,500,000 сая ширхэг нэгж эрхийг арилжааж, нийт 47.5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ. Мөн "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн 235,596 ширхэг нэгж эрх хоёрдогч зах зээлийн арилжаагаар  нийт 52.4 сая төгрөгөөр арилжсан байна. 

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 299 ширхэг үнэт цаасыг нийт 89.6 сая төгрөгөөр арилжив. 8 дугаар сарын 6-ны  байдлаар зах зээлийн үнэлгээ 4,332,233,301,057.32 төгрөг болсон бол ТОП-20 индекс 33,943.51 нэгж болж өмнөх 7 хоногоос 6.25 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Холбоотой мэдээ