Сэлэнгэ аймагт 50 тохиолдол нэмж батлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-08-07 21:59:45

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 143 сорьцод PCR шинжилгээ хийхэд 50 эерэг тохиолдол батлагдаж тус аймагт нийт халдварласан 3391 тохиолдол боллоо.

Дээрх батлаглсан 50 тохиолдлын 28 нь аймгийн төв Сүхбаатар суманд байгаа бол бусад нь Баянгол, Ерөө, Мандал, Түнхэл, Сайхан, Хүдэр, Шаамар, Дулаанхаанд тус тус батлагдлаа.

Батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд байна. Мөн энэ хугацаанд аймгийн хэмжээнд 55 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ. Аймгийн хэмжээнд дэлгэсэн зовидын 12 тасагт 270 батлагдсан тохиолдол, 25 ойрын хавьтал хамт байна. Мөн 7 суманд 138 иргэн өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтанд эмчлэгдэж байгаа аж.

Эдгээр тохиолдлоос жирэмсэн эх хоёр, 0-17 насны 41 хүүхэд, нэн хүнд хоёр, хүнд тав, хүндэвтэр 12 тохиолдол тус тус эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ