Эмчилгээ хийж байгаа 11 иргэний биеийн байдал хүнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-06 15:34:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт ойрын хавьтлын болон сайн дурын 516 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад коронавирусний халдварын 214 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 3311 боллоо.

Шинээр батлагдсан 214 тохиолдлыг задалж хэлбэл:

- Бугат суманд 7 иргэн;

- Булган суманд 4 иргэн;

- Дэлүүн суманд 3 иргэн;

- Ногооннуур суманд 2 иргэн;

- Сагсай суманд 3 иргэн;

- Толбо суманд 14 иргэн;

- Улаанхус суманд 2 иргэн;

- Цэнгэл суманд 13 иргэн;

- Цагааннуур тосгонд 13 иргэн;

- Өлгий суманд 153 иргэнээс тус тус халдвар илэрчээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд ковид-19 халдварын 538 идэвхтэй голомт байгаа аж.

Мөн аймгийн Ковидын эмнэлэгт 116, Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт 65, Халдвартын тасагт 16, Сансар эмнэлгийн байранд 3, Пазылет төрийн бус байгууллагын байранд 41, сумуудын Эрүүл мэндийн төвүүдэд 64, гэрийн эмчилгээнд 1419 иргэн, нийтдээ 1759 хүн эмчлүүлж байна.  

Эмчилгээ хийлгэж байгаа 1759 иргэнээс 1580 иргэний биеийн байдал хөнгөн, 168 иргэний биеийн байдал хүндэвтэр, 11 иргэний биеийн байдал хүнд байгаа ажээ.

Холбоотой мэдээ