Дорнодод гурил, талхны үнэ харьцангуй хямд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-06-29 12:26:56

Дорнод аймаг Гурилын үйлдвэртэй болохоор гурил, талхны үнэ харьцангуй хямд. Өнөөдрийн байдлаар тус аймагт 600 грамм талхыг 1000 төгрөгөөр борлуулж байна.

Энэ нь бусад аймаг хотттой харьцуулахад 21 хувь хямд үнэ юм. Гурилын гол түүхий эд болох улаан буудайн болон цахилгаан эрчим хүчний үнэ сүүлийн жилүүдэд 30-40 хувь нэмэгдсэн ч гурил, талхны үнийг тогтвортой барьж иржээ.

Дорнодынхон нэг уут буюу 25 кг нэгдүгээр гурилыг 23750 төгрөгөөр худалдан авч байна. Хамгийн гол нь нутгийн хөрсөнд ургасан цавуулаг сайтай будаагаар үйлдвэрлэдэг учраас чанараараа улсын хэмжээнд дээгүүрт ордог.

Дорнод аймгийн хувьд гурилын хэрэгцээгээ орон нутгаасаа 100 хувь хангадаг юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ