"Оллоо", "Хөвсгөл хүнс" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-08-04 18:12:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 45 ХК-ийн 710,196 ширхэг хувьцааг 191.2 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 23 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Оллоо" (OLL+14.96%) болон "Хөвсгөл хүнс" ХК (HHS+14.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нако түлш" (NKT-11.11%) болон "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT-9.09%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 92,854 нэгж эрхийг 20.7 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.12 хувиар өсөж, 32179.93 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,969,774,713,110.94 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ