Сагсай сумын төв хатуу хучилттай замтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-03 13:01:01

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын төвд 2,2 км хатуу хучилттай зам тавьж, өчигдөр улсын комисс ажиллан ашиглалтад хүлээж авлаа.

Замын зураг төсвийг тус сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярыг угтаж 2018 онд гаргасан байна. Улмаар 2019 онд улсын төсвөөс 2 тэрбум төгрөг хуваарилжээ. Замын тендерийг “ГрандРөүд Групп” компани ч, 1,8 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулжээ.

Тухайн зам нь 4 км явган хүний зам, 200 машины багтаамжтай зогсоол, 2 цементэн талбай /ЗДТГ-ын байр болон Соёлын төвийн урд/-тай бөгөөд 60 ширхэг замын аюулгүй байдлын тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна. 

Холбоотой мэдээ