Японд өдөрт бүртгэгдсэн халдварын тоо өндөр хэвээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
anudaritsagaan@gmail.com
2021-08-03 11:51:41

ТОКИО. /NHK/. Японд даваа гарагт коронавирусний халдварын 8393 тохиолдол шинээр бүртгэгдлээ гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээллээ.


Тодруулбал, сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэл Токио хотод 2195, Канагава мужид 1686 халдварын тохиолдол шинээр илэрсэн байна. Энэ нь Канагавагийн хувьд өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн Чиба мужид халдварын 787 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.


Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, амьсгалын аппаратанд орсон, эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлж байгаа хүнд өвчтөнүүдийн тоо даваа гаргийн байдлаар 704 болж, өмнөх өдрийнхөөс 13-аар нэмэгджээ. Ингэснээр халдвар нь хүндэрсэн өвчтөнүүдийн тоо зургаадугаар сарын 21-нээс хойш анх удаа 700 давсан байна. 

Холбоотой мэдээ