“Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо” хэмээн залилж байж болзошгүйг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-03 10:03:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийг “Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо” хэмээн залилж байж болзошгүйг нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газраас анхааруулав.


Учир нь, тус байгууллагын нэрийг барьж, 77800544 дугаараас "Эрхэм .......... овогтой .......... та ......... дүүргийн гэр хорооллын барилгажуулалтын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо. Нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн  хэлтэс" гэсэн зурвасыг тодорхойгүй тооны иргэдэд тараажээ.


Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагааг Хот, суурин газрыг дахин төлөвлөн барилгажуулах тухай хууль, дагалдан гарсан журмын дагуу хийдэг. Дээрх нэр дурдагдсан хэлтэс нь НЗДТГ болон нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт байхгүй бөгөөд энэ асуудалд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтэст хэрэг бүртгэлийн хийж байгаа аж.

 

Холбоотой мэдээ