Мөнгөний нийлүүлэлт 29.2 хувиар нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-03 09:51:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Mөнгөний нийлүүлэлт (M2) 2021 оны 6 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.2 (29.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Үүнд валютын харилцах 119.6 (5.1 хувь) тэрбум, төгрөгийн харилцах 2.1 (74.2 хувь) их наяд, төгрөгийн хадгаламж 3.8 (34.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Бага мөнгө (M1) энэ оны 6 дугаар сарын эцэст 5.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 146.5 (2.5 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.3 (65.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Бага мөнгө (M1)-ний 5 (85 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 0.9 (15 хувь) их наяд төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байв.


Бараг мөнгө 2021 оны 6 дугаар сарын эцэст 21.7 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 522.7 (2.5 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 3.9 (22 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Бараг мөнгөний 14.9 (68.7 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн, 4.3 (19.8 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 2.5 (11.5 хувь) их наяд төгрөг нь валютын харилцах аж.


Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2021 оны 6 дугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 75.9 (6.1 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 186.4 (18.9 хувь) тэрбум төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


 


Холбоотой мэдээ