Сүүлийн 24 цагт 23 тохиолдол илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-31 12:19:13
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 119 хүнд PCR шинжилгээ хийснээс 11 тохиолдол, 52 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийснээс 12 тохиолдол батлагдаж, нийт 171 шинжилгээнээс шинээр илэрсэн тохиолдол 23 байна. Үүнд: Батцэнгэл 1, Эрдэнэмандал 4, Чулуут 1, Ихтамир 2, Цэнхэр 1, Өлзийт 2, Өгийнуур 1, Эрдэнэбулган 7, Цэцэрлэг 2, Булган 2 байна.
Архангай аймагт нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 2540 боллоо.
Аймгийн хэмжээнд дэлгэсэн тусгай эмнэлгийн тоо – 23, дэлгэсэн орны тоо - 660
COVID-19 өвчний улмаас нийт эмчлүүлж байгаа хүний тоо - 295
Үүнээс : Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчийн тоо: 208
ӨЭМТ-ийн хяналтанд гэрээр эмчлэгдэж байгаа хүний тоо: 87
Эмчлэгдэн гарсан хүний тоо : 2257 / 88.8хувь /
Холбоотой мэдээ