Номгон суманд Залуучуудын хөгжлийн төв нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-07-30 13:50:07

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Номгон суманд Залуучуудын хөгжлийн төвийн нээлт боллоо.

Тус аймагт хэрэгжиж байгаа эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд уг төвийг байгуулж байгаа юм. Номгон сумын нийт хүн амын 34.0 хувь нь 14-34 насны залуучууд байна. Уг төвөөр дамжуулан төрөөс залуучуудын чиглэлээр баримтлах бодлого, Залуучуудын хөгжлийг дэмжих монгол улсын хуулийг хэрэгжүүлэх, залуучуудын хөгжил оролцоог нэмэгдүүлэх, амьдрах ухаан, зөв хандлагад уриалах ажлыг зохион байгуулж ажиллана. Нээлтийн ажиллагаанд Аймгийн ЗДТГазрын НБХэлтсийн дарга Ц.Бадамцэрэн, ГБХЗХГазрын дарга Б.Эрдэнэцэцэг, НҮБ-ын Хүн амын сангийн орон нутгийн харилцааны ажилтан Н.Шижиртуяа, сумын удирдлага, залуучуудын төлөөлөл оролцлоо.

Холбоотой мэдээ