Аадар бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-07-28 15:28:21

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 27-28-нд аймгийн ихэнх нутгаар, 31-нд нутгийн хойд болон баруун хэсгээр, 8-р сарын 1-2-нд зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох төлөвтэй байна.

“Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна” хэмээн энэ долоо хоногийн цаг агаарын төлөвийн талаар аймгийн УЦУОШТ-өөс манайд мэдээллээ.         

 

Холбоотой мэдээ