Даланзадгадаас Улаанбаатарын чиглэлийн авто замыг хаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-07-24 17:20:10
Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгадаас Улаанбаатарын чиглэлийн авто замыг тодорхойгүй хугацаагаар хаалаа.
Өмнөговь аймгийн төв Даланзадгадын орчимд усархаг аадар бороо орсны улмаас тус чиглэлийн авто замын хөвөө үерт автсан тул эвдрэл гарч болзошгүй байгаа юм. Иймд аймгийн Онцгой комиссоос дээрх шийдвэрийг гаргалаа.
Мөн Даланзадгадаас гарах, орох хөдөлгөөнд суудлын тэрэг болон мотоциклтэй иргэд зорчихгүй байхыг анхааруулж байна. Учир нь автомашин, мотоцикл шавар, усанд суусан дуудлага ихээр ирж байгаа ажээ.
Холбоотой мэдээ