Инфляцын түвшин 6.6 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-07-21 13:38:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 6 дугаар сард 6.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 3.8 пунктээр нэмэгджээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн хугацаанд:

  • 2018 оны 6 дугаар сард 7.2 хувь, 
  • 2019 оны 6 дугаар сард 8.3 хувь, 
  • 2020 оны 6 дугаар сард 2.8 хувь гарч байв.   


Инфляцын түвшин 6 дугаар сард улсын хэмжээнд 6.6 хувь гарсны 3.6 нэгж буюу 54.5 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 6 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.6 хувь,  өмнөх оны эцсээс 7.0 хувь,  өмнөх сараас 0.7 хувиар өссөн байна. Үүнд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 12.9 хувь (мах, махан бүтээгдэхүүн 18.8 хувь,согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 7.7 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.8 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 5.5 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 5.2  хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн талаар ҮСХ-ноос өнөөдөр мэдэлэлээ. 



Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 6 дугаар сард өмнөх оны мөн үеэс бүх аймагт 3.7-8.7 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 6 дугаар сард Өвөрхангай аймагт 3.7 хувиар өссөн нь хамгийн бага, Баян-Өлгий аймагт 8.7 хувиар өссөн нь хамгийн их байна.


Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ