Шинэ ажилтнууд үйлдвэрийнхээ түүхтэй танилцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-28 10:00:20
oyuka_hu@yahoo.com

Сүүлийн дөрвөн жилд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикт ажилд орсон 240 ажилтан сургалтад хамрагдлаа. Үүнийг “Уурхайчин” соёлын ордон зохион байгуулжээ.

Сургалтаар үйлдвэрийн болон Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн түүхийн талаарх мэдлэг олгожээ. Тус ордон өдөр бүр 40 ажилтанд мэдээ, мэдээлэл олгохоос гадна “Арт галерей”-г зочлуулж үйлдвэрийн түүхэн замналыг танилцуулж байна. Ингэснээр шинэ ажилтнууд үйлдвэрийнхээ түүх, соёлыг мэдэж улмаар үйлдвэрийг бүтээн босголцсон ахмад ажилтан, эрдэмтэн, докторуудыг таньж мэдэх ач холбогдолтой юм.

Үүнээс гадна “Уурхайчин” соёлын ордон “Найрамдлын Эрдэнэс” зусланд хамрагдсан хүүхдүүдэд ням гариг бүрийн 16 цагаас зураач Б.Батбилэгийн уран бүтээлийг сонирхуулж байна.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ