Зорилтот бүлгийн иргэдэд дархлаажуулах эмийн багц бэлэглэлээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-07-19 13:18:18
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ц.Алтаншагайн санаачилгаар ИТХ-ын 24 төлөөлөгч зорилтот бүлгийн иргэдэд дархлаажуулах эмийн багц бэлэглэлээ.

Эмийн багцад витамин CD, аспирин 81, витагрип зэрэг 10 өдөр дархлаа дэмжих амин дэм багтаж байгаа бөгөөд насанд хүрэгчид, 0-6, 6-12, 12-17 насны хүүхдийн дөрвөн төрлийн багцыг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгчээ.

Уг аянд аймгийн ИТХ-ын 24 төлөөлөгч нэгдэж төлөөлөгчийн үйл ажиллагааны зардал 500 мянган төгрөгөө хандивласан бөгөөд нийт 12 сая төгрөг цугларсан байна.

 

Холбоотой мэдээ