“Өндөр Гэгээн ба Өв уламжлал” Олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-07-16 14:07:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн БСУГ-ын Соёл урлагийн хэлтсээс Өндөр Гэгээн ба Өв уламжлал Олон улсын эрдэм шинжилгээний цахим хурлыг 7 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Цахимд хуралд Нүүдлийн соёл иргэншлийн Олон улсын хүрээлэн, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн эрдэмтэн судлаачид, АНУ-ын Индианагийн Их сургуулийн салбар сургуулийн захирал доктор Ц.Уранчимэг, Японы Киото Их сургуулийг төлөөлөн доктор О.Ангарагсүрэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотоос доктор н.Өлзийбаяр гэхчлэн олон хүн оролцож, Өндөр гэгээн Г.Занабазарын бүтээл туурвилтай холбоотой илтгэл тавин хэлэлцжээ.

Тухайлбал, Өндөр Гэгээний бүтээлээс хос ёсны сургаалыг ойлгох, Үе дамжин шүтэгдэж буй Соёмбо шүтээний материал, он цагийн шинжилгээний тухай, Өндөр Гэгээний өв ба өвгөн хүрээний цогчин хурлын тухай, Өндөр гэгээний эд өлгийн зүйлс гэхчлэн олон сонирхолтой илтгэл тавигдсан бөгөөд эдгээрийг эмхэтгэн олон нийтийн хүртээл болгохоо Нүүдлийн соёл иргэншлийн Олон улсын хүрээлэнгээс мэдэгдэв.

Хурлыг Ардын хувьсгалын 100, Өвөрхангай аймаг байгуулсны түүхт 90 жилийн ойн хүрээнд зохиож байгуулж байгаа ба Өндөр Гэгээний өвийн судалгааны ажил өргөжиж, өвийн талаар өргөн олонд сурталчлан, хадгалалт хамгаалалт энэ хэмжээгээр бэхжиж байгаагаараа чухал” хэмээн Соёл урлагийн хэлтсийн дарга, докторант Л.Пүрэвлхам хэлэв.

Холбоотой мэдээ