Зугаалж явсан залуу усанд энджээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-07-13 11:29:04

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Хорин нэгийн-Арал” гэдэг газар Эгийн голын эрэг дээр таван хүн зугаалж байснаас нэг нь хүн живсэн тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн 28 настай, эрэгтэй П-г  эрэн хайх ажиллагааг дөрвөн өдөр зохион байгуулсан байна. Өчигдөр орой Эгийн голын бургасан дотор усны мандал дээр эндсэн иргэний цогцос хөвж байсныг олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн байна. Осолдсон иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ усанд орж живсэн аж.

     Ихэнх нутгаар бороо үргэлжлэн орж гол, мөрний усны түвшин нэмэгдэж байгаа учир үер усны аюулаас болгоомжлохыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ