Сумдын Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-07-09 15:42:24

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан 2021 онд хамтран ажиллах 14 зорилт, 83 заалт бүхий гэрээг сумдын Засаг дарга нартай байгууллаа.

Гэрээ байгуулах үйл ажиллагааг цахимаар зохион байгуулж, төвийн бүсийн таван сумын Засаг дарга нар биеэр оролцов. Ёслолд Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл, Өлзийт сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, Баян-Овоо сумын Засаг дарга Ж.Хатанбаатар, Богд сумын Засаг дарга Д.Өлзийбаяр, Бөмбөгөр сумын Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ нар оролцож аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Харин цахимаар оролцож буй сумдын Засаг дарга нарт гэрээний хувийг аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ээс урьдчилан хүргүүлсэн байсан бөгөөд мөн өдөр үзэглэсэн юм.

Тус хамтран ажиллах гэрээ нь шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгаж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг нь үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилготой.

Холбоотой мэдээ