Нийт халдварын тохиолдлын 7,0 орчим хувийнх нь эх үүсвэр тодорхойгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-07-08 19:41:40

Булган /МОНЦАМЭ/ Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 36 тохиолдол шинээр батлагдаж, нийт 1081 тохиолдол бүртгэгдлээ гэж Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штаб мэдээллээ.

Булган, Рашаант, Хишиг-Өндөр зэрэг 11 сум, тосгонд халдварын тохиолдол нэмэгдсэн байна. Халдвар авсан иргэдтэй харьцсан 1107 хүнийг эрүүл мэндийн байгууллагын хяналтад авчээ.

- Өнөөдрийн байдлаар эмчлүүлж буй 238 иргэнээс биеийн байдал нь хөнгөн 227, хүндэвтэр 10, хүнд нэг байна. Хутаг-Өндөр, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Гурванбулаг Сайхан, Булган суманд хүндэвтэр хүмүүс эмчлүүлж байна. Нийт халдварын тохиолдлын 8,0 хувь зөөвөрлөгдсөн, 7,0 хувь нь эх үүсвэр тодорхойгүй, 85,0 хувь харьцагчаас халдварласан байна. Амралтын өдрүүдэд агаар салхинд гарахдаа гэр бүлийн хүрээнд байж халдвараас хамгаалах арга хэмжээг авахыг зөвлөж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн С.Ариунаа мэдээллээ.

Холбоотой мэдээ