Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав

ХИЛИЙН ЧАНАДААС
batbold.sh@montsame.gov.mn
2021-07-08 11:01:45
@ShoovdorBatbold

Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас энэ сарын 5-ны өдөр хүлээн авалт зохион байгуулав.

Уг арга хэмжээнд зориулж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Хоёр орны харилцаа коронавирусийн цар тахлын онцгой цаг үед ч идэвхтэй өрнөж, өндөр, дээд түвшний харилцан айлчлал, яриа, хэлэлцээ тасралтгүй үргэлжилж, улс төрийн итгэлцэл гүнзгийрч, хоёр ард түмний харилцан ойлголцол, найрамдал, нөхөрлөл улам бэхжиж байгааг” онцлон тэмдэглэв.


Мөн тэрбээр Монгол Улсын цар тахлын эсрэг тэмцэлд үнэтэй хувь нэмэр оруулж, дэмжлэг, туслалцаа үзүүлж буй БНХАУ болон бусад орны төр, засаг, ард түмэнд Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

БНХАУ-ын ГХЯ-ны туслах сайд Ү Жянхао хэлсэн үгэндээ, “Хятад, Монгол хоёр улс нь уул, усаар холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд талууд урт удаан хугацаанд харилцан бие биенээ хүндэтгэж, найрсаг харилцаа болон харилцан ашигтай хамтын ажиллагааг гол чиглэл болгон, хоёр талын харилцааг тасралтгүй хөгжүүлж байгааг тэмдэглээд, цар тахлын үед цар тахалтай хамтран тэмцэх, эдийн засгийг сэргээх чиглэлд үлгэр жишээ хамтын ажиллагааг хөгжүүлж байгааг” онцлов.



Хүндэтгэлийн арга хэмжээнд БНХАУ-ын ГХЯ, Худалдааны яам зэрэг бусад холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл, мөн Бээжин хотод суугаа ДТГ-ын тэргүүн, дипломатууд зэрэг нийт 350 орчим зочид, төлөөлөгчид оролцлоо.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ