Литва Беларусьтай залгаа хилийнхээ дагуу хана босгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВИЛЬНЮС. /Reuters/. Литва улсын эрх баригчид цагаачдын урсгалыг зогсоохын тулд Беларусьтай залгаа хилийнхээ дагуу хана босгохоор төлөвлөж байгаа тухай тус улсын Ерөнхий сайд Ингрида Шимоните мэдэгджээ.
“Бид Литва, Беларусийг тусгаарлах нэмэлт хаалтыг барьж эхэлнэ. Энэ нь хууль бус цагаачдын урсгалыг зохион байгуулагчдын хувьд тодорхой дохио болж, тогтоон барих хүчин зүйл болно” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Ингрида Шимоните мөн хилийн эргүүл хийхэд армийг дайчилна гэж мэдээлжээ.
Беларусийн нутаг дэвсгэрээс ирэх хууль бус цагаачдын урсгал эрс нэмэгдсэнтэй холбогдуулан тус улсын эрх баригчид энэ сарын 2-нд онцгой байдал зарласан байна.
Он гарснаас хойш Литвад голдуу Азийн орнуудаас Беларусиар дамжин ирсэн 1400 гаруй хууль бус цагаачийг саатуулжээ. Энэ нь 2020 оныхоос 17.5 дахин нэмэгдсэн тоо аж.