Нийгмийн ажлын цахимжуулалтын үйл ажиллагаатай танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-07 12:06:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Нашида Саттар нар СХД-ийн III хорооны нийгмийн ажилтны иргэдэд үзүүлдэг ажил үйлчилгээний цахимжуулалттай танилцав.


Энэ үеэр нийгмийн ажилтан Ц.Гэрэлмаа хамтарсан багийн үйл ажиллагааг илүү чанартай, хүртээмжтэй болгоход чиглэн хэрэгжүүлсэн нийгмийн ажлын инновацийн бичил төслийнхөө үр дүнг тайлагналаа.  Мөн шинээр нэвтрүүлж буй “Нийгмийн ажилтны систем”-ийн бодит үр өгөөж өдөр тутмын ажил үйлчилгээнд нь хэрхэн илэрч буйг талаар ярьсан байна.


Японы Засгийн газрын буцалтгүй тусламж, НҮБХХ-ийн санаачилгаар ХНХЯ-нд хамтарсан ажлын хэсэг байгуулж, Монгол Улсын хэмжээнд тус системийг хөгжүүлж, нийгмийн ажилтнуудыг иж бүрэн таблет тоног төхөөрөмжөөр хангасан юм.

Холбоотой мэдээ