Хөл хорио сунгахыг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-07-05 16:11:48

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой комиссоос хөл хориог энэ сарын 15 хүртэл сунгах шийдвэрийг орон нутгийн бизнес эрхлэгчид эсэргүүцэж, гаргасан шийдвэрээ цуцлахыг уриаллаа.

Коронавируст халдварын хөл хорионы үед томоохон худалдааны төв, захуудыг удаа дараа хааж, хөл хорьсноос бизнес эрхлэгчдийн ашиг орлого тасалдаж, зээлийн төлөлттэй иргэд санхүүгийн хямралд орж буйгаа илэрхийлж байгаа юм. Ийнхүү зарим иргэд бухимдаж үйл ажиллагаагаа нээхээс өөр аргагүй болсон гэдгээ ч мэдэгдэж байна.

Тэд "Бизнесүүд зогслоо. Иргэд орлогогүй байна. Хөл хориогоор маш олон зүйл зогссон ч банкны хүү, түрээс зогссонгүй" зэрэг зурагт хуудсыг цахим орчинд тарааж эсэргүүцлээ илэрхийлэв. Аймгийн удирдлагууд, АОК гаргасан шийдвэрээ эргэн харж, бизнес эрхлэгчдээ дэмжих бодлого шийдвэр гаргахыг тэд ийнхүү уриалж байна.



Холбоотой мэдээ