Халдварын эх үүсвэргүй нэг тохиолдол илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-06-30 19:12:04

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комисс ээлжит мэдээллээ хийлээ. Шуурхай штабын менежер, Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа:

- ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллээр манай аймагт 36 тохиолдол гэж мэдээлсэн. Энэ бол шөнийн 00.00 цагаар тасалбар болгосон мэдээ байгаа. Үүнээс хойш 35 тохиолдол нэмэгдсэн. Бүрэгхангай суманд 16, Булганд найм, Баяннуур, Рашаант, Гурванбулаг, Сайхан сум, Хялганат тосгонд тус бүр хоёр, Дашинчилэн суманд нэг тохиолдол нэмэгдэж, нийт 870 тохиолдол бүртгэгдээд байна. Шинээр бүртгэгдсэн халдварын хувьд зөөвөрлөгдсөн гурав, тодорхой эх үүсвэргүй нэг, харьцагч нараас 31 бүртгэгдлээ. Аймгийн хэмжээнд 265 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал хөнгөн 258, хүндэвтэр тав, хүнд хоёр байна. Нэн хүнд хүн байхгүй гэлээ.

Халдварын голомтын 90,0 гаруй хувь харьцагчдаас илэрч байгаа бөгөөд өвчилсөн иргэдийн 57,0 хувь гэр бүл, 12,0 хувь ажлын байр, 10,4 хувь найз нөхдийн хүрээнээс халдварт өртсөн аж.

Холбоотой мэдээ