Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 1908 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-28 12:56:27

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 61 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 1908 боллоо.

Мөн хугацаанд 34 иргэн эдгэрч эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 734 болоод байна.

Аймгийн Тусгаарлах эмнэлэгт 635 иргэн эмчлүүлж байгаагаас аймгийн төвд 404, коронавируст халдвар бүртгэгдсэн 17 суманд 231 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Эмчлүүлж байгаа иргэдээс өнөөдрийн байдлаар биеийн байдал нэн хүнд 7, хүнд 14, хүндэвтэр 52, хөнгөн 562 иргэн байна.

Холбоотой мэдээ