Коронавируст халдварын 62 тохиолдол бүртгэгдэж, 53 иргэн эдгэрч эмнэлгээс гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-26 17:05:28

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 62 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөн хугацаанд 53 иргэн эмчлүүлж эдгэрсэн байна. 

Ийнхүү коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 1794 болж, 684 иргэн бүрэн эдгэрчээ.

Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын эхний тунд 46999, бүрэн тунд 41200 хүн хамрагдаад байгаа аж. 

Холбоотой мэдээ